- 2022.01.29
Илгээсэн: Д.У
Нийслэлээс 33 хороо зохион байгуулахаар төлөвлөсөн. Бичиг баримт, хаягийн өөрчлөлтүүд гээд ажлууд зохион байгуулна. Шинэ батлагдсан төрийн албан хаагчдын тоо өссөнөөр.
- Хүлээн авсан
- Хянаж байгаа
- Шийдвэрлэсэн
- 2022.01.29
Илгээсэн: Б.О
Би Хан-Уул дүүргийн 17-р хороо, Кинг таур 129-р байр, 17-р давхрын 329 тоотод оршин суудаг. Манай унтлагын өрөөний хажуу талд цахилгаан шатны техникийн өрөө байдаг. Дуу чимээ маш их гаргадаг тул оршин суухад хүндрэлтэй байна. Тус асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь манайд лаборатори байхгүй, гээд хувийн лабораторид хүсэлт илгээж хувийн лабораториос хүн ирээд хэмжиж үзэхэд байх ёстой хэмжээнээс их байсан боловч одоо хүртэл арга хэмжээ авч өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд холбогдох байгууллагад уламжлан арга хэмжээ авч өгнө үү.
- Хүлээн авсан
- Хянаж байгаа
- Шийдвэрлэсэн
- 2022.01.29
Илгээсэн: Ч.Э
Ахуйн ослоор нуруугаа гэмтээгээд Дамбын сувилалд хэвтэн эмчлүүлсэн боловч лист бичиж өгөхгүй байна. Ор хоногийн төлбөр нь 43,500₮ болсон боловч и-баримт өгөхгүй гэсэн. Үйлчилгээ, хоолны амт чанар муу учраас шалгалт оруулмаар байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү.
- Хүлээн авсан
- Хянаж байгаа
- Шийдвэрлэсэн
- 2022.01.29
Илгээсэн: У.Г
УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА ТАНАА ХҮСЭЛТ ГАРГАХ УЧИР НЬ: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногоон талбайн 4 дүгээр гудамжны 14а тоотыг өмчлөгч Санжмятавын Төмөрхуяг миний хувийн өмчлөлийн газрын хажуугаар тавьсан автозамын гүйцэтгэлд хяналт тавьж улсын байцаагчийн дүгнэлт гаргаж өгөөч гэж Нийслэлийн мэргэжлийн газрын даргад өнгөрсөн оны 12 дугаар сарын 1 болон 27-ний өдрүүдэд хүсэлт гаргасаны хариуд тус газрын Автозамын улсын байцаагч И.Ариунболд өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-ний өдөр одоо тавигдсан байгаа автозамын бодит нөхцөл байдлыг цогцоор нь шалгаж дүгнэлт гаргахгүйгээр зөвхөн миний өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх асуудлыг анхаарч ажиллах /уг автозам нь холбогдох хууль, дүрэм, журамд нийцэж эсэхийг нягтлахгүйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хийх үүргийг зааварчилсан/ тухай дүгнэлт ирүүлсэнд харамсаж Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дахь заалтын дагуу дахин гомдол гаргасан юм. Энэхүү дахин гомдлын дагуу Улсын байцаагч И.Ариунболдын ярьсанаар урьд нь гарсан дүгнэлтийг дээд шатны байгууллагаас хүчингүй болгож байж, улсын байцаагчын дүгнэлтийг дахин гаргах боломжтой тухай утсаар холбогдсоны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын автозамын улсын байцаагч И.Ариунболдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02-07-106/1294 тоот бүхий ДҮГНЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ӨГӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА. \"ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН\" ХУГАЦАА НЬ ДУУССАН ТУЛ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ИРГЭНД ХАРИУ ӨГНӨ ҮҮ.
- Хүлээн авсан
- Хянаж байгаа
- Шийдвэрлэсэн